ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2019-4-2 10:04, Зарлал


АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


АНД-ЭНЕРГИ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (цаашид "Хурал" гэх) 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод "Новотел Улаанбаатар" зочид буудлын хурлын танхимд хуралдана.

ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,
  2. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт,
  3. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт,
  4. Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл батлах тухай,
  5. ТУЗ-ийн гишүүн сонгох тухай.

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигч та 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд дараах нэр бүхий байгууллагуудын ажлын байранд хүрэлцэн очиж хурлын материалтай танилцах боломжтой. Үүнд:

  1. Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байр,
  2. Өөрийн харилцдаг брокер, дилерийн компанийн байр,
  3. www.andenergy.mn цахим хуудсаар орж электрон хэлбэрээр татаж авах.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:

  1. Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,
  2. Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт,
  3. Компанийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт,
  4. Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл,
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга.

САНАЛ ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: (Хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн харилцдаг брокер, дилерийн компанид саналын хуудсаа бөглөж ирүүлнэ үү.

Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол 3-6 тоот

Холбоо барих утас: 75101020, 99361293


ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС