ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

2019-3-21 14:03, Хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд:

Үүнд:

  • "Анд-Энерги" ХК-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөг батлах,
  • Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хотод "Новотел Улаанбаатар" зочид буудлын хурлын танхимд зарлан хуралдуулах,
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:

        - Компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт,

            - Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн Хараат бус Аудитын дүгнэлт,

            - Компанийн 2018 оны санхүүгийн тайлан, түүнд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт,

            - Компанийн шинэчилсэн дүрмийн төсөл,

            - ТУЗ-ийн хараат бус гишүүн сонгох.



АНД-ЭНЕРГИ ХК

2019 оны 03 сарын 18-ны өдөр. Орхон аймаг



Хавсаргасан файл:
Үзэх