ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ /2019.02.28/

2019-3-7 15:03, Хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

"Анд-Энерги" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд:

Үүнд:

  • "Анд-Энерги" ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хэлэлцэж "хангалттай" гэж дүгнэв. Тус тайланд өгсөн ТУЗ-ийн аудитын хорооны санал, дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган ажиллах, тайланг Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах,
  • "Анд-Энерги" ХК-ийн Үйлдвэрийн барилга техникийн комисс ажиллуулж, улсын комиссд хүлээлгэн өгөх, үйлдвэрийн барилгын нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 03-р сард багтаан зохион байгуулахыг,
  • "Анд-Энерги" ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлаж, батлагдсан бүтцийн дагуу компанийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулж ажиллахыг гүйцэтгэх удирдлагад үүрэг болгосон шийдвэрүүд гарав.



АНД-ЭНЕРГИ ХК

2019 оны 03-р сарын 06-ны өдөр. Орхон аймаг



Хавсаргасан файл:
Үзэх