ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ /2019.01.18/

2019-1-23 16:01, Хурлын шийдвэр




АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Анд-Энерги ХК ("Компани")-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвдолгор өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Л.Дэлгэрмааг нарийн бичгийн даргаар томилов.
  2. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх компаниар "Од бүртгэл" ХХК-г сонгов.
  3. Компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын комиссын гаргасан шийдвэрийн хэлэлцэж, зарим нэр төрлийн эд хөрөнгийг актлав.
  4. Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналт, шалгалтын тайланд тусгасан зөрчлийг арилгах шийдвэр гаргав.
  5. Эргэлтийн хөрөнгөд зарцуулах 100 сая төгрөгийн зээл авахаар шийдвэрлэв.


Анд-Энерги ХК

2019 оны 01 сарын 23-ны өдөр. Орхон аймаг.



Хавсаргасан файл: ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ /2019.01.18/
Үзэх