НИЙЦҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭ /2018.10.30/ - ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК

2018-10-30 14:10, Мэдээ


НИЙЦҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭ


Нийцүүлэгч: ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК

Компани: АНД-ЭНЕРГИ ХК


Од Бүртгэл Аудит ХХК нь Анд-Энерги ХК-тай байгуулсан "Нийцүүлэгчийн гэрээ" болон Монголын Үнэт Цаасны Бирж ХК-ийн Бүртгэлийн журамд заасан нийцүүлэгчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд компанийн 2018 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагаатай нь танилцлаа.

Компанийн 2018 оны 9 сарын 30-ны байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн барилга барих, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө гэсэн зарцуулалтын төрлөөр нийт 1,216.76 сая төгрөг буюу 76%-ийн гүйцэтгэлтэй байна. Санхүүгийн тайланд компанийн 3-р улирлын борлуулалтын орлого, нийт ашгийн дүнг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2.0 дахин, нийт ашиг 1.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хавсралтаас дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.



Хавсаргасан файл: 2018.10.29_НИЙЦҮҮЛЭЛТИЙН МЭДЭЭ
Үзэх