НИЙЦҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭ - ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК

2018-8-3 17:08, Мэдээ



НИЙЦҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭ


Нийцүүлэгч: ОД БҮРТГЭЛ АУДИТ ХХК

Компани: АНД ЭНЕРГИ ХК


    Од Бүртгэл Аудит ХХК ("аудит") нь Анд-Энерги ХК ("компани")-тай байгуулсан "Нийцүүлэгчийн гэрээ" болон Монголын Үнэт Цаасны Бирж ХК ("бирж")-ийн Бүртгэлийн журамд заасан нийцүүлэгчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагаатай очиж танилцлаа.

    Компанийн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг 2018 оны 1-р сарын 6-ны өдрийн компанийн "Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал"-аар баталсан татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын шинэчилсэн төлөвлөгөөнд тусгасан мэдээлэлд харьцуулан дүгнэлтийг гаргав.

    Дараах хүснэгтэд компанийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зарцуулагдсан хөрөнгийн дүнг үнэт цаасны танилцуулгад тусгасан болон шинэчилсэн төлөвлөгөөтэй харьцуулсан байдлаар харууллаа.


Компанийн тайлант хугацаанд гарсан нийт зарцуулалтыг шинэчилсэн төлөвлөгөөтэй харьцуулахад үйлдвэрийн барилга барих, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө гэсэн зарцуулалтын төрлөөр нийт 535.4 сая төгрөг буюу 36%-ийн гүйцэтгэлтэй гарчээ.

Компани тоног төхөөрөмж худалдан авахдаа төсөвлөсөн дүнгээс бага дүнгээр худалдан авахаар гэрээ байгуулсан тул хэмнэгдсэн дүнг бараа материал татан авахад зарцуулсан байна.

    Түүнчлэн 2018 оны эхний хагас жилд компанийн тайлагнасан орлогын тайлангийн гол үзүүлэлтийг 2017 оны мөн үетэй харьцуулан харуулбал дараах байдалтай байна.


Тайлант хугацааны борлуулалтын орлого, нийт ашгийн дүнг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2.6 дахин, нийт ашиг 3.3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Мөн компанийн 2018 оны эхний хагас жилийн хугацаанд төсөвлөсөн орлогыг тайлант хугацааны гүйцэтгэлтэй харьцуулан харуулбал:


Хөрөнгө татан төвлөрүүлснээс хойших эхний хагас жилийн төсөвлөсөн борлуулалтын орлогыг тайлант хугацааны бодит дүнтэй харьцуулахад 20 хувиар, нийт ашиг 6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


ДҮГНЭЛТ

Компани нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг үнэт цаасны танилцуулгад тусгасан зориулалтын дагуу зарцуулсан байна. Компанийн үйл ажиллагаа хөрөнгө татан төвлөрүүлснээс хойш тогтмол өсөлттэй байж, хөрөнгийн зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөө болон үнэт цаасны танилцуулгад тусгасан төсвийн дагуу хийгдэж байна. Түүнчлэн 2018 оны эхний хагас жилийн байдлаарх борлуулалтын орлого, ашгийн үзүүлэлт нь төсөвлөсөн дүнгээс өсөлттэй гарчээ.




Хавсаргасан файл: НИЙЦҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭ
Үзэх