Анд Энерги ХК-ийн 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлан

2018-7-23 12:07, Тайлан

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код:AND)

Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Монголын Үнэт Цаасны Бирж ХХК-тай байгуулсан "Бүртгэлийн гэрээний ерөнхий нөхцөл"-ийн 2.27, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 2.2-т заасны дагуу Компанийн 2018 оны хагас жилийн санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлж байна.

2018 оны хагас жилийн байдлаар Компанийн борлуулалтын орлого 629,746,530.36 төгрөг, цэвэр ашиг 99,812,630.88 төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 62 хувиар, цэвэр ашиг 101 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.


АНД ЭНЕРГИ ХК

2018 оны 7 дугаар сарын 20. Эрдэнэт хот