ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

2018-6-14 15:06, Мэдээ

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

Анд-Энерги ХК ("Компани")-ийн зүгээс үнийн дүн болон захиалгын хувьд Компанийн ач холбогдол бүхий гэрээ хэлцэл, түүний биелэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргүүлж байна.

Компани нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-тай ААӨГСЗДТГ/201803001 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу 2018 оны 5-р сарын 21-нээс 2018 оны 5-р сарын 31-ний өдрүүдэд дараах нэр төрлийн 96 ширхэг гэрлийг 48 ширхэг 2 толгойтой шонгийн хамт суурилуулан 2018 оны 5-р сарын 31-ний өдөр холбогдох баримт бичгийн хамт улсын комисст хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүллээ.

Д/дБүтээгдэхүүний төрөлТоо ширхэг
1ASL-1-50W маркийн гудамжны LED гэрэл48
2ASL-1-60W48
3Гэрэлтүүлгийн 2 толгойт шон48




Хавсаргасан файл: ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ГүЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Үзэх