ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

2018-4-30 14:04, Мэдээ

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ


Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн нэмэлт тоног төхөөрөмжийг 2018 оны 4 сараас 6 саруудад худалдаж авч ашиглалтад оруулахаар тусгасан билээ.

Дээрх төлөвлөгөөний хүрээнд Компанийн төлөөлөл 2018 оны 3 сарын 28-ний өдрөөс 2018 оны 4 сарын 12-ний өдрүүдэд БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонг Конгд зохион байгуулагдсан "Олон улсын гэрэлтүүлгийн үзэсгэлэн", БНХАУ-ын Шинжинь хотод зохион байгуулагдсан "Мэдээлэл, технологийн үзэсгэлэн"-д тус тус оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр Компанийн төлөөлөл лед гэрэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн томоохон 5 үйлдвэр дээр биечлэн очиж харьцуулалт хийсний үндсэн дээр өөрийн үйлдвэрт тохирсон төхөөрөмжүүдийг сонгон худалдан авах гэрээ байгуулаад ирлээ. (Холбогдох гэрэл зургуудтай Компанийн фэйсбүүк хуудсаар орж танилцах боломжтой)

Гэрээнд заасны дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд 2018 оны 5 сарын 20-ны өдрийн дотор Эрдэнэт хотод нийлүүлэгдэхээр болсныг дуулгахад таатай байна.

Бидэнд итгэж хөрөнгө оруулсан та бүхэнд баярлалаа.


АНД ЭНЕРГИ ХК

2018 оны 4 сарын 30-ны өдөр. Эрдэнэт хот



Хавсаргасан файл: ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ҮЙЛ ЯВЦ
Үзэх