ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ /2018.04.21/

2018-4-23 15:04, Хурлын шийдвэр

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ


Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Монголын Үнэт Цаасны Бирж ХК ("Бирж")-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.10-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ("Хурал")-ын мэдээллийг хүргэж байна.

1. Хурал болсон газар, хугацаа

Хурал 2018 оны 4 сарын 21-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин соёлын ордны бага танхимд зохион байгуулагдлаа.

2. Хурлын ирц

2018 оны 3-р сарын 16-ны өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар Компанийн эргэлтэд гаргасан 78,070,758 ширхэг энгийн хувьцааг нийт 432 хувьцаа эзэмшигч эзэмшиж байсан.

Дээрх хувьцаа эзэмшигчдээс Хуралд нийт 52,907,300 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч буюу саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 67,72% болох 64 иргэн, хуулийн этгээд оролцсоноор Компанийн тухай хуулийн 69.1-т заасны дагуу Хурал хүчин төгөлдөр боллоо.

3. Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудал

Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж санал хураалтын ердийн журмаар шийдвэрлэлээ.


Түүнчлэн Компанийн төлөөлөн удирдах зөвлөл ("ТУЗ")-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдэд дараах асуудлыг танилцууллаа.

  1. Компанийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлт
  2. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоол

Компанийн ТУЗ-ийн 2018 оны 2 сарын 24-ний өдрийн шийдвэрээр нэгж хувьцаанд 50 мөнгөний ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байсан.

Хурлын үеэр Компанийн дөрвөн үүсгэн байгуулагчийн зүгээс өөрт хуваарилагдах ногдол ашгийн 80 хувийг зарлагдсан ногдол ашиг дээр нэмж бусад хувьцаа эзэмшигчдэд олгох болсон талаар мэдээлсэн юм. Ингэснээр Компанийн хувьцаа эзэмшигч нар нэгж хувьцаанд нийт 1,27 төгрөгийн ашгийг хүртэх эрхтэй болж байна.


АНД ЭНЕРГИ ХК

2018 оны 4 сарын 23-ны өдөр. Эрдэнэт хот



Хавсаргасан файл: ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
Үзэх