Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө

2018-3-19 15:03, Мэдээ

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AEL)


ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Монголын Үнэт Цаасны Бирж ХК-ийн Бүртгэлийн журмын 1.04(3)-т заасны дагуу анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг 2018 онд зарцуулах төлөвлөгөөг олон нийтэд мэдээлж байна.

2018 оны 1 сарын 6-ний өдрийн Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан билээ. 

Компанийн зүгээс дээрх төлөвлөгөөний хүрээнд нарийвчилсан судалгаа, уулзалтуудыг хийсний үр дүнд үйлдвэрийн барилгыг барих, тоног төхөөрөмж худалдан авах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж дууссан дараах хуваарийн дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна.


Дээрх ажлын явцыг тухай бүрд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байх болно.


АНД ЭНЕРГИ ХК

2018 оны 3 сарын 19-ний өдөр. Эрдэнэт хот



Хавсаргасан файл: ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Үзэх