ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2018-3-1 11:03, Зарлал

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AEL )

 

 

ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР


Анд-Энерги ХК ("Компани")-аас Санхүүгийн зохицуулах хорооны 244 тоот тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын 3.1, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.9-д заасны дагуу энэхүү зарлалыг олон нийтэд хүргүүлж байна.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 2-р сарын 24-ны өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ("Хурал")-ыг 2018 оны 4-р сарын 21-ны өдрийн 12:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин соёлын ордны бага танхимд хуралдуулахаар шийдвэрлээд байна.


ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:


  1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцүүлэн батлах;
  2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах;
  3. Компанийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлтийг танилцуулах;
  4. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг танилцуулах.


БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр


Хувьцаа эзэмшигч та 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд дараах нэр бүхий байгууллагуудын ажлын байранд хүрэлцэн очиж хурлын материалтай танилцах боломжтой. Үүнд:

  1. Анд-Энерги ХК-ийн үйлдвэрийн байр
  2. Өөрийн харилцдаг брокер, дилерийн компанийн байр
  3. www.erdenetled.mn цахим хуудсаар орж электрон хэлбэрээр татаж авах.


ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ ХУРЛЫН БАРИМТ БИЧГҮҮД:


  1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт;
  2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах;
  3. Компанийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлтийг танилцуулах;
  4. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг танилцуулах.


САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ӨДӨР: (хуралд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд)


2018 оны 04 дугаар сарын 16 өдрийн 17:00 цагаас өмнө өөрийн харилцдаг брокер, дилерийн компанид саналын хуудсаа бөглөж ирүүлнэ үү.


Компанийн хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол 3-6 тоот

Холбоо барих утас: 75101020, 99988508


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ



Хавсаргасан файл: ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Үзэх