Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээлэл
2018-2-27 10:02, Хурлын шийдвэрАНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ
(Хувьцааны код: AEL)
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
"Анд Энерги" ХК-ийн зүгээс "Монголын Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.11-т заасны дагуу 2018 оны 02-р сарын 24-ний өдөр хуралдсан Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд мэдээлж байна.
Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал
№ | Хэлэлцсэн асуудал | Шийдвэрлэсэн байдал |
1 | Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх | Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг "хангалттай" гэж дүгнэв. |
2 | Ногдол ашиг хуваарилах эсэх | 2017 оны Компанийн үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 50 мөнгөний ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2018 оны 3-р сарын 16-ны өдөр байна. |
3 | Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөөг батлах | Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болон гүйцэтгэлийн хугацаа дутуу байсан зэрэг шалтгааны улмаас батлах хугацааг дараагийн ТУЗ-ийн хурал хүртэл хойшлуулав. |
4 | Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах | Компанийн одоо байгаа орон тоог 11-ээр нэмэгдүүлж Компанийн бүтцийг нийт 28 ажилтантай байхаар батлав. |
5 | Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах | Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2018 оны 4-р сарын 21-ний өдрийн 12 цагт Орхон аймгийн Уурхайчин соёлын ордны бага зааланд зарлан хуралдуулахаар шийдвэрлэв. |
АНД ЭНЕРГИ ХК
2018 оны 2-р сарын 27-ны өдөр. Эрдэнэт хот
Хавсаргасан файл: ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
Үзэх