ТУЗ-ийн хурлыг хойшлуулсан тухай зарлал

2018-2-12 15:02, Зарлал


АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AEL)


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ

ХОЙШЛУУЛСАН ТУХАЙ ЗАРЛАЛ


Анд Энерги ХК ("Компани")-ийн зүгээс Монголын Үнэт Цаасны Бирж ХХК ("Бирж")-ийн Бүртгэлийн журмын 1.04(3) болон Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.9-т заасны дагуу Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хойшилсон тухай болон хурлын шинэчилсэн зарыг олон нийтэд мэдээлж байна. 

2018 оны 2 сарын 10-ны өдөр Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлагдсан боловч Компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт гараагүй, хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн бизнес төлөвлөгөөний эцсийн төсөл эцэслэгдээгүй зэрэг шалтгааны улмаас Компанийн гүйцэтгэх захирлаас гаргасан хүсэлтийг үндэслэн тус хурлыг хойшлуулсан болно. 

Төлөөлөн удирдах зөвлөлийн хойшилсон хурал 2018 оны 2 сарын 24-ний өдрийн 11:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг 3-6 тоот, Компанийн байранд хуралдана.


Хурлаар хэлэлцэх асуудлууд.

  1. Компанийн 2017 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэх
  2. Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэх
  3. Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах
  4. Компанийн бизнес төлөвлөгөөг батлах
  5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг товлох

 

 

 

АНД-ЭНЕРГИ ХК

2018 оны 2 сарын 12-ны өдөр. Орхон аймаг 



Хавсаргасан файл:
Үзэх